Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн нэгдүгээр багт гэр шатаж, бага насны хоёр хүүхэд галд өртөн амиа алдсан юм.
Тодруулбал, энэ талаарх дуудлагыг дуудлагыг 01:18 цагт хүлээн авсан ба Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай 1 гэр, угсарч барьсан 4 ханатай, 5 ханатай 2 гэр тус тус шатсан. Уг гал түймэрт 5 настай эрэгтэй, 3 настай эмэгтэй хүүхэд өртөж, амиа алдсан билээ.
Тэгвэл Хэнтий аймгийнхан гэр бүл болон иргэдтэй хамт өнөөдөр оройн 19.00 цагт Чингисийн талбайд зул өргөхөөр болжээ.