АМЬД ЕРТӨНЦИЙН ТАЙЛАН-2024 ТАЛУУДАД ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

admin@Rec.mn
2024/10/24

Дэлхийн төлөв байдал, нүүрлэж буй гол аюулыг тогтоох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөхөд шинжлэх ухааны суурь мэдээлэл бүрдүүлэх зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сан, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг болон эрдэмтэд, мэргэжлийн байгууллагууд хамтарч “Амьд ертөнцийн тайлан”-г хоёр жил тутам эрхлэн гаргаад даруй 20 гаруй жил өнгөрчээ.  Энэ удаа “Амьд ертөнцийн тайлан-2024”-ийг танилцуулах ажлыг “Системийн гажуудал-Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон талуудтай хамтран зохион байгуулж байна.

Өнөөдөр “Уур амьсгалын олон улсын өдөр” (International Day of Climate Action) тохиож байгаа ба Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, түүний амьдрах орчны хомсдол, доройтлын асуудал хөндөж байгаа энэ үед “Амьд ертөнцийн тайлан”-г танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байна. Арга хэмжээний үеэр Амьд ертөнцийн тайланг танилцуулахаас гадна уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого төлөвлөлт, биологийн олон янз байдлын өнөөгийн төлөв байдлыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байна.

Дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдан цөөрч, зарим нь устаж байна. Жишээлбэл Сүүлийн 50 жилийн хугацаанд судлагдсан зэрлэг амьтдын зүйлийн нөөцийн хэмжээ гамшгийн хэмжээнд буюу 73%-иар буурч, дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гамшигт үзэгдлийн давтамж 1970 оноос хойш 5 дахин нэмэгдсэн байна гэсэн тоог “Амьд ертөнцийн тайлан-2024”-д онцолжээ.

Тиймээс дараах асуудлуудад нэн яаралтай анхаарлаа хандуулахгүй бол уналтын байгаль орчны асуудал уналтын цэгрүү ойртож байгааг анхааруулаад байна. Тухайлбал,

  • 2030 он гэхэд гэхэд хүлэмжийн хийн ялгаралтаа 2 дахин бууруулж, 1,5 градус цельсийн зорилтод хүрэх боломжтой болгохын тулд шатах ашигт малтмалаас сэргээгдэх эрчим хүчрүү хурдан шилжих ёстой.
  • Хүнсний үйлдвэрлэл нь дэлхийн байгаль орчны өөрчлөлтийн хамгийн том шалтгаан бөгөөд хурдацтай явагдаж буй байгаль орчны доройтолд голлох түлхэц болж байна.
  • Байгаль орчны болон уур амьсгалын хямралыг өдөөдөг үйл ажиллагаанд дийлэнх  хөрөнгө оруулалтыг зарцуулсаар байна.

Дээрх асуудалд анхаарч, хурдан өөрчилж чадах аваас биологийн олон янз байдлын алдагдал 76%-иар буурч, ажлын байр 160%-иар нэмэгдэж, эрчим хүчний зорилгоор уул уурхайн олборлолт 95%-иар буурах боломжтой, агаарын бохирдлоос үүдэлтэй хөдөлмөрийн чадвар алдах, цаг бусын үхэл 86%-аар буурч, эрчим хүчний үйлдвэрлэлээс үүдэлтэй бохирдол 90%-аар багасаж, уур амьсгалын өөрчлөлтөөр нөхцөлдөх газрын алдагдал ба доройтол 50%-иар буурах боломж байгааг дурджээ.

Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратегийг хэрэгжүүлэх, нэгэнт дэлхий даяар явагдаж буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох асуудал нь зөвхөн байгаль орчны чиглэлийн байгууллагын үүрэг биш бүх нийтийн болоод салбар дундын асуудал гэдгийг бүгд ухамсарлан, хамтдаа хэрэгжүүлэх л үлдээд байгааг талууд онцолж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
НАС БАРАГСДЫН МЭДЭЭЛЛИЙГ ЗАРЖ, ХАХУУЛЬ АВДАГ БАЙСАН ГЭХ 103-ЫН ЭМЧ НАР… Өчигдөр
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ АВТОМАШИНУУДЫН ТҮЛХҮҮРИЙГ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ Өчигдөр
СЭЗИС-ИЙГ 100 ЖИЛИЙН ОЙГООР НЬ "СҮХБААТАРЫН ОДОН"-ООР ШАГНАЛАА Өчигдөр
Ч.ЛОДОЙСАМБУУ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛД А… Өчигдөр
ЭНЭ САРЫН 2-10-НЫГ ДУУСТАЛ УУЛАНД ГАРАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Өчигдөр
МАШИНД ХАВЧУУЛАГДСАН ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ГАРГАЖЭЭ Өчигдөр
ИХ БРИТАНИ ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ТАТВАРЫГ НЭМНЭ Өчигдөр
ТӨВ БОЛОН ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ХҮҮХДҮҮДЭД “ЧИХЭР БЭЛДСЭН“ ГЭХ БИЧИГ НААСАН АЙЛУУДЫН ХААЛГА ТОГШИХЫГ З… Өчигдөр
БҮХ ТӨРЛИЙН ЧИХЭРЛЭГ УС, УНДААНД ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НООГДУУЛНА 2024/10/31
"ААН-ҮҮДИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАРИФЫГ ЖИГД НЭМЭГДҮҮЛНЭ" 2024/10/31
Б.ЖАРГАЛДҮҮРЭН: ЗАЙСАНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙГ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8-НААС … 2024/10/31
БАЯНЗҮРХЧҮҮДИЙГ АЙДАСТ АВТУУЛСАН КОМПАНИД ШҮҮХЭЭС 10 САЯ ТӨГРӨГИЙН ТОР… 2024/10/31
БАН ГИ МҮН МАРГААШ МОНГОЛД ИРНЭ 2024/10/31
ГАВЬЯАТ ТАМИРЧИН С.ЦЭРЭНЧИМЭД ДАШТ-ИЙН ХОШОЙ МӨНГӨН МЕДАЛЬТАН БОЛЛОО 2024/10/31
УМАРД СОЛОНГОС ТИВ АЛГАСАХ БАЛЛИСТИК ПУУЖИН ХАРВАЖЭЭ 2024/10/31
ЖОРЛОНГИЙН ЗОРИУЛАЛТААР УХСАН НҮХЭНД УНАСАН ХҮҮХДИЙГ ГАРГАЖЭЭ 2024/10/31
ИРЭХ ЖИЛ 83 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ 2024/10/31
VAPE ЦАХИЛГААН ТАМХИ ХАНИАДЫГ ХҮНДРҮҮЛЖ БАЙНА 2024/10/30
ЗАЙСАНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙГ НУРААНА 2024/10/30
АТГ-ААС АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛД ХАМААРАХ 81 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ХЯНАН ША… 2024/10/30
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: 150 МВТ ХҮРТЭЛХ АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ 140 ТӨГРӨГ БАЙГАА… 2024/10/30
ЗАСГИЙН ГАЗАР ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН МЭДЭЭЛЛИЙН ХӨТЧИЙГ СУРГАН, ХЭРЭГЛ… 2024/10/30
"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БОЛОН УДИРДЛАГЫН БА… 2024/10/30
TIK TOK-ИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ХЯТАДЫН ХАМГИЙН БАЯН ХҮН БОЛЖЭЭ 2024/10/30