СУРВАЛЖЛАГА: АЖЛЫН БАЙРГҮЙ МОНГОЛЫН АРЧААТАЙ НАЙМААЧИД

admin@Rec.mn
2024/10/24

-ГУДАМНЫ ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ХОРШОО БАЙГУУЛЖ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРЖ АЖИЛЛАЖ БАЙНА-

Баянголын тэр дундаа хорооллын худалдаачид гэж тэднийг тодотгох нь зөв байх. Үйлчилгээний төв, дэлгүүр хоршооны үүдээр, замын хажуугаар бараа таваар дэлгэн зогсох гудамны худалдаачид хоршоо байгуулж, нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллаж эхэлсэн талаар энэ удаагийн сурвалжлагаараа онцолж байна.

Гудамны худалдаачид гэж нэрлэгддэг тэдгээр хүмүүст даарч хөрөх, агаар орчны бохирдол, машины дуу чимээ асуудал биш болжээ.

Өнөөдөр тэд хөөгдөхгүй, торгуулахгүй болсондоо л тун баяртай байна. Амьдрах гээд байгаа, ажиллах урам зоригоор дүүрэн тэд мэт хүмүүсийг ойлгож, дэмжиж, асуудлын гарц гаргалгааг хамтдаа эрэлхийлж чадсан Баянгол дүүргийн удирдлагуудад алга ташилт өгөх нь зүй биз.

Өрх толгойлсон ээжүүд, олон хүүхэдтэй гэр бүл гудманд наймаа хийж амьдралаа залгуулдаг ч төрөөс үзүүлэх дэмжлэг тэднээс холуур өнгөрдөг байсан цаг үе саяхан. Одоо байдал арай өөрөөр эргэж байна.

Тэд өөрсдөдөө ажлын байр бий болгож, түүнийг нь дүүргээс дэмждэг болж.

-НАЙМААЧИД БОЛ МОНГОЛЫН НИЙГМИЙН НЭГЭН ӨНГӨ-

Бидний онцлох амьдралын нэг өнгө бол “Эвсэх хишигтэн” хоршоо. Хоршооны үүсгэн байгуулагчаар Д.Отгонцэнгэл  гэх эмэгтэй ажиллаж байна. Түүний хувьд дөрвөн хүүхдийн ээж. Ер нь “Эвсэх хишигтэн” хоршоонд 6-8 хүүхэдтэй ээжүүд олон бий.

Д.Отгонцэнгэл өдгөө 50 гарсан ч зорилго, хүсэл мөрөөдөл нь дэндүү их. Алс хэтдээ гудамны худалдаа эрхлэгчдийн ажиллах орчин нөхцлийг сайжруулахаас эхлээд хүндээ ээлтэй нийгмийн төлөө цохилж, цалгиж явдаг.

Гудамны худалдаа эрхэлдэггүй дэлхийн улс орон гэж хаа байхав. Гагцхүү хөгжих л учиртай.

Хүн төвтэй, хүний амьдрах ажиллах эрх зөрчигдөөгүй, ажлын байрны орчин нөхцөл тав тухтай болчихвол наймаа эрхлэгчид маань болоод л явчихна гэж тэр хэлсэн. Харин харуусал нь хүнд нөхцөлд ажиллаж байгаагаасаа болоод эрүүл мэнд, амь насаараа хохирох хөдөлмөрчид.

Энэ хоршоонд 70 гаруй хүн нэгдэж өөрсдөдөө ажлын байр бий болгосон. Тэдний дийлэнх нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжигчид. Товчхондоо, үндэсний тодотголтой жижиг үйлдвэрүүд, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүстээ орлого бий болгох нь тэдний бизнесийн суурь зарчим.

Бас болоогүй ээ, наймаа хийгээд олсон орлогоосоо бусдад өгч, хүүхэд багачууд, ахмадуудад халуун сэтгэл дэвсдэг. Хоршооллыг үүсгэн байгуулагч Д.Отгонцэнгэл гэхэд л ах дүү хамаатан саднаараа нэгдэж энэхүү сайн үйлсийн ажилд идэвхийлдэг.

Олдог, олсноосоо бусдад өгдөг хүн байхын төлөө Урагшаа. Энэ бол Д.Отгонцэнгэлийн уриа. 

Ийнхүү үүр цайхтай зэрэгцэн эхлэх тэдний ажил ажлын байргүйн зовлонгоос бусдаар бол арай хөнгөвчлөгдсөн талаар, дүүрэг нийслэлээс дэмжиж байгаа талаар, хоршоо байгуулж зохион байгуулалтад орсон нь олон давуу талыг авчирсан туршлагаасаа хуваалцсан талаар доорх контентоос шимтэн үзээрэй. 

Сэтгүүлч Б.Мандахбаяр


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… Өчигдөр
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11
ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАХИН ХОЙШИЛЛОО 2025/03/11
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГА… 2025/02/07
Ч.ЛОДОЙСАМБУУ: ЗААВАЛ БИЧИГ САЧИГ ӨРГҮҮЛЖ, КНОП ТООЛЖ, ТООЛУУЛЖ ИРГЭДЭ… 2025/02/07
ВЬЕТНАМ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ “УЛААНБААТ… 2025/02/06
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… 2025/02/06
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… 2025/02/05
ШВЕДЭД ГАРСАН ЗЭВСЭГТ ХАЛДЛАГЫН ҮЕЭР 10 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ 2025/02/05
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ 2025/02/05
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ШҮҮХ НЭ… 2025/02/04
ГЭР ШАТАЖ, 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ 2025/02/04
НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН Б… 2025/02/04
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАСХОМ БҮРТГҮҮЛЭХ ЯВЦ 61 ХУВЬТАЙ БАЙНА 2025/02/04
УЛААНБААТАРТ 20 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА 2025/02/04
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУД МОНГОЛД ЦУГЛАНА 2025/02/03
"СОЛИРЫН ОД" КИНОНЫ ЖҮЖИГЧИН САНЦАЙ УУШГИНЫ ХАТГАЛГААГААР НАС БАРЖЭЭ 2025/02/03
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31
УЛААНБААТАРТ -14 ХЭМ ХҮЙТЭН 2025/01/31
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС Ч.ГАНХУЯГ НАРТ ТОРГОХ ЯЛ ОНООСОН АНХАН ШАТН… 2025/01/30
ХОЁРДУГААР САРЫН 1-НЭЭС НИЙТИЙН ТЭЭВРЭЭР 1000 ТӨГРӨГӨӨР ӨДӨРТ ДӨРВӨН У… 2025/01/30
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИ… 2025/01/30
ХҮНДЭТГЭХ ШАЛТГААНААР НИЙСЛЭЛД 48 ЦАГААС ДЭЭШ ХУГАЦААНД ЗОРЧСОН ОРОН Н… 2025/01/30