Ж.ЭНХБАЯР: ЯМААНЫ НООЛУУРАА МАНАЙ УЛС 100 ХУВЬ УГААДАГ БОЛСОН

admin@Rec.mn
2024/10/23

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.10.22) хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

ЭНЭ ҮЕЭР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР: 

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн зургаа нь тус салбарт хэрэгжихээр байгааг дурдав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай гол түүхий эд болсон ноос, ноолуур, арьс ширийг бэлтгэх, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэхийн тулд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг санхүүжүүлэх, гааль, татварын болон бусад таатай орчныг бүрдүүлэхэд 2028 он хүртэл нийтдээ 1.5 их наяд төгрөгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ санхүүжилтийг жил бүр 304.3 тэрбумаар улсын төсөвт тусгах юм.

 Дархан-Уул аймгийн болон Ховдын арьс ширний цогцолбор, хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрлэл, технологийн паркууд тус хөтөлбөрийн томоохон ажил болох юм гэлээ. 

Мөн тэрбээр, энэ өвөл 78 сая толгой мал өвөлжихөөр байгааг мэдээлж, өвөлжилтөд бэлтгэж тэжээлийн таримлыг эрс нэмэгдүүлэн 100 мянга орчим га-д тариалж, 200 гаруй мянган тонн тэжээлийг бэлдсэний дээр иргэд, малчид өөрсдөө тэжээл бэлдэж байгаа талаар яриад, гэсэн хэдий ч өвөлжилт хүндрэх тохиолдолд тэжээлийн хүрэлцээ хангалтгүй тул мал, мах бэлтгэх ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурдав. Манай улс өнөөдрийн байдлаар Төв Ази, Алс Дорнод, Арабын хойгийн улс орнуудад мах нийлүүлж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сарын эхээр Евро-Азийн эдийн засгийн холбоо хөдөө аж ахуйн гаралтай 375 барааг гаалийн татваргүй, квотын хязгаарлалтгүйгээр нэвтрүүлэх гэрээг эцэслэнэ гэлээ. Ямааны ноолуураа манай улс 100 хувь угаадаг болсон бөгөөд дараагийн шатанд 100 хувь самнаж, нэмүү өртөг шингээн экспортод гаргахаар ажиллаж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр