ТАЛИЙГААЧ ОХИНЫХОО ХЭРЭГТ ЕРӨНХИЙ САЙДЫГ АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ ХҮСЭВ

admin@Rec.mn
2024/10/23

Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан хүсэлт гаргажээ. Тэрбээр "Лалын шашинтны мацаг барьдаг, рамдан сарын тайлал хийдэг гэр бүлийн баяр, хүн төрөлхтөн эхийн ачийг хариулдаг өдрийг сонгон, хоёр хүүхдийн эх, миний охин Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 19-нд Малайз улсад хууль бусаар хөнөөснөөс хойш 19 жилийн хугацаа өнгөрлөө. Хэргийг удирдсан Малайз улсын ерөнхий сайд асан Нажиб Разак, түүний улс төрийн зөвлөх, хэргийн захиалагч Разак Багинда, Батлан хамгаалах салбарынх нь өндөр албан тушаалтан Муса Сафри, зэвсэг авах зөвшөөрөл олгогч нарын үйлдэл нотлогдож, хэргийг гардан үйлдсэн Азилах Хадри, Сируд Умар нарыг цаазлуулан гэрчгүй болгож, хэргээс мултрах шийдвэр гаргуулснаа хэрэгжүүлэхээр зүтгэж байсан ба зөвхөн ерөнхий сайдынхаа өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн Азилах Хадри ял эдлэн, Сирул Умар болон захиалагч этгээдүүд эрх чөлөөтэй явж байна. Малайз улс нь цаазаар авах ялын зарим хэсгийг өөрчлөх шийдвэрийг 2023 онд гаргасан байна.

Хэргийн нөхцөл байдал дээрх байдалтай 19 жилийн хугацаанд шийдэгдэхгүй байгаад анхаарал хандуулахыг хүсэн, миний бие танд дараах мэдэгдлийг хүргүүлж байна.
  • Хэргийг захиалан, хэрэгжүүлэхийг даалгасан Малайзын тухайн үе /2006-2018/ оны эрх мэдэлтнүүдийн үйлдлийг шударгаар шийдүүлэх талаар Малайз улсын эрх бүхий этгээдэд албан мэдэгдэл хүргүүлэх
  • Малайзын ерөнхий сайд асан Нажибтай нөхөрлөн, өөрийн улсын хохирсон иргэнийхээ эсрэг ноцтой, бүдүүлэг үйлдлүүдийг гаргаж, миний охины амь насны асуудалд анхаарал хандуулсан дүр үзүүлэн, өөртөө ашиг хонжоо олох боломжийг бүрдүүлж ирсэн ч тэднийг удаа дараа элчин сайдаар томилсон болон энэ асуудалтай  холбогдон, зорилго агуулга нь тодорхойгүй их хэмжээний мөнгө авсан Гадаад яамны үе үеийн сайд, дарга нарын талаар албан тайлбар гаргуулан Малайзын талд хүргүүлэх
  • 2022 оны арванхоёрдугаар срад Малайз улсын шүүхээс гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох тухай Иргэний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн хэдий ч одоо хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа асуудлыг хөндөн, уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардах
  • Хэрэгтэн Сирул Умарыг Австрали улс Малайз улсад хүргүүлэн, зохих ялыг эдлүүлэхийг Монгол Улсын Засгийн газраас шаардах

Дээрх асуудлуудад эрхэм Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та анхаарлаа хандуулахыг хүсч, танд хүсэлтээ хүргүүлж байна гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр