Л.МӨНХБААТАР: "ПЕТРО ЧАЙНА ДАЧИН ТАМСАГ" ХХК-ИЙН АСУУДЛЫГ НЭГ ТАЛДАА ГАРГАХГҮЙ БОЛ ТӨВӨГТЭЙ БОЛЖ ЭХЭЛЖ БАЙНА

admin@Rec.mn
2024/10/21

УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2024.10.21/ ээлжит мэдээлэл хийлээ.

МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Л.МӨНХБААТАР

-МАН-ын бүлэг Засгийн газраас боловсруулж буй улс орныг түүчээлэх 14 мега төслийг нэг нэгээр нь хэлэлцэж, тодорхой улс төрийн шийдвэрийг гаргаад явна. Эхнийх нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн явцын мэдээллийг сонслоо. Монгол Улс, Энэтхэг улсын эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэрээг байгуулсан. Энэ ажил 2021 оноос эхэлж, цар тахлын нөхцөл байдал тулгарсан ч ажлууд нь үргэлжилж байгаа. Нийт дөрвөн багц ажлыг гүйцэтгэх ёстойгоор гурав нь бүрэн хэрэгжиж байна. Гэхдээ нэмэлт санжүүжилт шаардлагатай болсон. Энэтхэгийн талтай энэ талаар ярилцаж, хэлэлцээрийг УИХ-аар соёрхон батлуулахаар яаравчлах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнээс гадна газрын тос олборлолтын үйл ажиллагааны талаарх явцыг сонссон. Ер нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо хангах ёстой гэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж бий. Тийм учраас газрын тос боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Хуучин нэг сая 100 тоннд хүрч байсан бол одоо 530 мянган тоннд хүрч, хоёр дахин буурсан. Үүний учир шалтгааныг тодруулж, БНХАУ-ын "Петро Чайна Дачин тамсаг" ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нэг талд шийдвэрлэхгүй бол төвөгтэй байдлыг бий болгож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр