ЖҮЖИГЧИН Ю А ИНИЙ ХОРИХ ХУГАЦААГ АХИН ХОЁР САРААР СУНГАЛАА

Э.ТУНГАЛАГ
2024/10/21


Сөүл дэх Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн 5-р шүүхээс өнгөрсөн 17-ны өдөр Ю А Ин-ий хорих хугацааг 2 сараар сунгах шийдвэрийг гаргасан байна. Ю А Ин нь өнгөрсөн сард анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ял аван, хоригдсон билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүх нь, шүүх хурлын явцад яллагдагчийг 2 сарын хугацаанд хорьж болно. Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу, дээд шатны шүүх хурал бүрд 2 удаа тус бүр 2 сараар сунгах боломжтой юм.

Ю А Ин болон прокурорууд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа бөгөөд Ю А Ин-ий давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 29-нд товлогдоод байна. Тэрээр хоригдсон байдлаар давж заалдах шатны шүүх хуралд оролцоно.

Ю А Ин нь 2020 оны 9 сараас 2022 оны 3 сар хүртэл нийт 181 удаа эмнэлгийн зориулалттай мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан шүүхэд дуудагдаад байсан юм. Мөн 2021 оны 5 сараас 2022 оны 8 сар хүртэл бусдын нэрээр эмнэлгийн мансууруулах бодис болох Стилноксыг тогтмол худалдан авсан хэрэгт холбогдсон байна.

Анхан шатны шүүхээс түүнд 1 жилийн хорих ял оноосон. Мөн 2 сая воны торгууль, 80 цагийн мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдах, 1 сая 548 мянга 727 воныг хураан авах шийдвэр гаргасан байна.

Шүүхээс Ю А Ин болон түүний найз Чой нар 3 удаа каннабис татсан хэргийг мөн буруутай гэж үзжээ. Ю А Ин-ий пропофолын байнгын хэрэглээ болон эмнэлгийн зориулалттай мансууруулах бодисын байнгын хэрэглээг ч мөн буруутай гэж үзсэн байна.

Гэхдээ каннабисыг худалдсан болон татах зааварчилгаа, нотлох баримтаа устгах зааварчилгаа зэрэг хэрэгт буруугүй гэж үзсэн. Анхан шатны шүүх эдгээр хэрэгт хангалттай нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр