Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошуу орчимд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барихаас эхний ээлжийн110 айлын орон сууцыг энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах боллоо.
Улмаар 8, 9, 10, 28 дугаар хороодод нийт 20 га газрыг чөлөөлж, газраа чөлөөлүүлсэн айл өрхүүдийг эдгээр ногоон орон сууцанд оруулах юм.