СХД-ИЙН 43 ХОРООНЫ АХМАДУУД БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ГАРГАЛАА

Э.ТУНГАЛАГ
2024/09/25

Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан “АХМАДАА ДЭЭДЛЬЕ” нэгдсэн өдөрлөг “Хүүхэд, залуучуудын театр”-ын гадна талбайд өнөөдөр /2024.09.25/ боллоо. Тус арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон холбогдох удирдлагууд оролцож ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр ахмадуудын хөгжлийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааг бодлогын хүрээнд дэмжин оёдол, гар урлалын цех, ахмадын бүтээлийн үзэсгэлэн, чийрэгжүүлэлтийн заал, сургалтын заал гэх мэт чөлөөт цагаа өнгөрөөх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үедээ ажил мэргэжлийн туршлагаа өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр анхаарч ажиллаж байгаагаа СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатар хэллээ.

Тус арга хэмжээнд СХД-ийн 43 хорооны ахмадууд өөрсдийн тариалж боловсруулсан жимс, хүнсний ногоо, цагаан идээ болон гар урлалын бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж оролцлоо. Мөн ахмад настнуудад төрийн үйлчилгээг ойртуулах, тэдний эрүүл мэндийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ахмадуудыг дэмжих зорилгоор холбоглох төрийн байгууллагууд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.

“АХМАДАА ДЭЭДЛЬЕ” өдөрлөгийн хүрээнд СХД-ийн ЗДТГ-аас өдөрлөгт оролцсон 3000 гаруй ахмадад зориулсан урлагийн үзүүлэх тоглолт, Тэтгэвэр, тэтгэмж, даатгалтай холбоотой мэдээлэл, сурталчилгаа явуулах асар, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан “STREET FOOD” болон худалдаа, үйлчилгээ явуулах орчин нөхцөлийг ханган ажиллав.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 8 цагийн өмнө
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11