Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Д.Ундармаа нар СХД-ийн Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв дээр ажиллаж гарааны бизнесээ амжилттай эхлүүлсэн бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тус төв нь жижиг дунд үйлдвэрлэлээр дамжуулан иргэдийг ажлын байранд зуучлах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бичил бизнес эрхлэгчдийн бизнесийн орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажилласны үр дүнд өнөөдөр дүүрэгтээ 2000 гаруй өрх гарааны бизнесээ амжилттай эхлүүлэн ажиллаж байна.
Уулзалтын үеэр СХД—ийн Засаг дарга Б.Хуягбаатар “СХД-ийнхээ үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, олон улсын зах зээлд эдийн засгийн эргэлтэд оруулж, инноваци шингээсэн техник технологийг үйлдвэрлэлийн салбарт нэвтүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байгаа” хэмээн онцлов.