Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар эвдрэл гэмтэлтэй авто замыг сэргээн засварлах болон тохижилтын ажлууд өрнөж байна.
Тус ажлын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 дугаар хорооны 25 дугаар байрны 1920 мкв талбайг асфальт бетоноор хучиж, ногоон байгууламж, явган хүний зам бүхий тохижилтын ажлыг гүйцэтгэнэ.
Тохижилтын ажлыг “СТЕПП КАСТЛЕ” ХХК-ийн 22 ажилтан 10 машин механизмын хүчин чадалтайгаар хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1920 мкв талбайг асфальт бетоноор хучих ажил үргэлжилж байна. Мөн тус хороо нь оршин суугч ихтэй тул зорчих хэсгийг шуурхай нээх зорилготойгоор шахуу ажиллаж байгаагаа гүйцэтгэгч компанийн замын инженер хэллээ.