Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 20 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд СХД-ийн Засаг дарга Б. Хуягбаатар, СХД-ийн ИТХ-ын дарга Д.Ундармаа, болон хороодын төлөөлөгчид, ЗДТГ-ын холбогдох хэлтэс, албадын дарга нар оролцов.
Ээлжит хуралдаанаар:
Дүүргийн 2023 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
Дүүргийн 2024 оны батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн шагналд тодорхойлж, уламжлах тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.