Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын Үндэсний хорооны хурал өчигдөр (2024.10.20) болж, дэд дарга нараа чөлөөлсөн төдийгүй УИХ-ын гишүүн М.Нарантуяаг намын нэр хүндийг унагаж байгаа үндэслэлээр хөөх санал гаргажээ.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа нь энэ сарын 17-нд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ ИЗНН-ын дарга Б.Батбаатар тэргүүтэй гишүүд хурууны хээгээ уншуулж, ирцэнд орчихоод чуулганы хуралдаандаа суухгүй байгаа тул тасалснаар бүртгэх шаардлагатай гэдэг санал гаргаж байсан юм.