Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр /2024.10.18/ хэлэлцэнэ гэдгийг шүүх байгууллагаас мэдээллээ. Албан бус мэдээллээр нийт гурван хүнийг шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Тэрбээр, нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотой 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа юм. Түүний гэрээс 400 сая төгрөг хурааж, 48 цаг саатуулсан талаар хуулийн байгууллага мэдээлсэн. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналаа өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.