Дархан-Уул аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Үдээс өмнөх хуралдаанаар МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад 7-р тойргоос сонгогдсон төлөөлөгч Алтангэрэлийн Янжмааг, АН-аас 8-р тойргоос сонгогдсон төлөөлөгч Лувсаншаравын Анар-Эрдэнийг дэвшүүлэн нууцаар санал хураалаа.
Санал хураалтад оролцсон 40 хүчинтэй саналаас 25 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн 62.5 хувийн саналаар Алтангэрэл овогтой Янжмааг Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар сонголоо.