Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг өчигдөр 55 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ынханд баригдсан талаар бид мэдээлсэн.
Энэхүү хахуулийн асуудал нь дүүргийн эмнэлэг бариулсантай холбоотой мөнгө байх магадлалтай талаар эх сурвалж мэдээллээд байна. Түүний хувьд Сүхбаатар дүүргийн Засаг дарга байсан өдгөө УИХ-ын гишүүн Х.Болормаагийн хүн гэх.
Мөн Н.Одончимэгээс гадна хоёр хүнийг 48 цагийн хугацаатай саатуулжээ. Үргэлжлүүлэн хорих, суллах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэх юм байна.