ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДАРГА МИШУСТИНТЭЙ УУЛЗАВ

admin@Rec.mn
2024/10/17

Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй  уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд Халхын голын байлдаанд хамтын ялалт байгуулсны түүхт 85 жилийн ойн мэнд дэвшүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон талаар дурдав.

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Оросын хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, худалдаа, банк санхүү, зам, тээвэр, эрчим хүч  зэрэг салбарын хамтын ажиллаганы тодорхой асуудлуудыг урагшлуулах талаар ярилцлаа.

ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн хэрэгжилтийг  эрчимжүүлэх талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замын төв коридорын дагуу Монгол, Орос, Хятад гурван тал хамтран шинэ төмөр зам барих төслийг санал болгон дэвшүүлэв. Ингэснээр ачаа тээвэрлэлтийн нийт хэмжээг жилд 60 сая тонн-д хүргэх боломжтой гэв. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ онд багтаан  байгуулах нь чухал бөгөөд энэ нь хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтойг талууд тэмдэглэв. Мөн Эгийн голын УЦС төсөлтэй холбогдуулан  байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ийн эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр болсныг дэмжиж байгааг Монголын тал илэрхийллээ.

Ирэх арванхоёрдугаар сард Москва хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 26 дугаар хуралдааны бэлтгэлийг сайтар ханган хуралдуулж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа харилцан илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ 2024/11/22
НАМЫН БҮЛГҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА 2024/11/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 2024/11/22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ… 2024/11/22
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН … 2024/11/22
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ … 2024/11/22
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 760 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ 2024/11/22
П.САЙНЗОРИГ: ШҮҮХЭЭС Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ С.ЗОРИГИЙН АМЬ НАС… 2024/11/21
Н.НОМТОЙБАЯР: Ц.ДАВААСҮРЭНГ ТБХ-НЫ ДАРГААС “ЗАЙЛУУЛ“ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ … 2024/11/21
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛД ХЭРЭГЖИХ ДАРААГИЙН РЕФОРМЫГ ДЭМЖЛЭЭ 2024/11/20
ЦЕГ: ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАЖ БАЙНА 2024/11/20
Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ,… 2024/11/20
Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОР… 2024/11/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ Т… 2024/11/20
УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА 2024/11/20
ЮҮТҮБЭР Б.ТҮШИГ НЭГ САЯ ДАГАГЧТАЙ БОЛЖ, "ЗҮРХ МАРТАХГҮЙ" ТӨСӨЛД САЯ ТӨ… 2024/11/20
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР 2024/11/20
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЭХНИЙ ЧИГЛЭЛИЙГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА 2024/11/19
Г.ЗАНАБАЗАР, ЛЕНАРДО ДА ВИНЧИ НАРЫН БҮТЭЭЛИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГ… 2024/11/19
АВТОМАШИНЫ ДУГААР ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ХУРААМЖ 20 МЯНГАН ТӨГРӨ… 2024/11/19
ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХЯТАДЫН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖ, АЛБАДАН ГАРГАЛАА 2024/11/19
ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИН С.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2024/11/19
ГУРВАН ЧИГЛЭЛД ШӨНИЙН АВТОБУС ЯВЖ БАЙНА 2024/11/18
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “АНХААРЪЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ 2024/11/18