Сонгуулийн дүнтэй холбоотой АН-ын маргаан одоо ч үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ч.Лодойсамбуу нарын байр суурийг бид хүргэсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ "Ө.Шижир ээ, дарангуйллын эсрэг амь насаараа дэнжин тавьж тэмцэж, Ардчиллын суурийг тавьж галыг асаалцсан хүмүүсийг амарцгаа гэж байгаа бол нэгдүгээрт, чамд тийм эрх байхгүй. Хоёрдугаарт, чам шиг тэмцлийн утаа үнэртэж үзээгүй, цүнх барьж лифтээр өгсөж эрх мэдэлд хүрсэн нусан буу ингэж томордоггүй юм" гэжээ.
Ө.Шижирийн тухайд, АН ах нараасаа салах цаг болсон гэдэг хатуу байр суурийг илэрхийлээд байгаа юм.