Орон нутгийн сонгуулийн дүнтэй холбоотойгоор Нийслэлийн Ардчилсан Намын даргаар УИХ-ын Ч.Лодойсамбууг томилно гэх мэдээлэл зарим сайтад нийтлэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Одоо Ардчилсан Намынхан мөнгөнд, ирцэд бурууг өгч гонгинохоо болих хэрэгтэй. Хүмүүсийг хүчээр саналыг нь өгүүлээгүй. Мөнгөний эсрэг их мөнгөтэй байя гээд байгаа юм уу. Ялагдлын шалтгаанаа буруу тодорхойлоод байна.
Нэр дэвшигч нар өөрсдөө санал авах хэмжээнд байх ёстой. Орон нутагт өрсөлдөж байгаа байгаа бол тэндээ танигдсан, иргэдтэйгээ уулздаг хүн байх ёстой. Зөвшөөрөөгүй учраас сонгогчид санал өгөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна.
Саяны сонгуульд АН хэний нэрээр оролцов. Тэр хүнд л сонгогчид дургүй байна. Гэтэл ялагдсан намынхан маань зөв дүгнэлт хийхгүй, гаднаас бурууг хайх юм" гэжээ.