"Манай хүүхэд бусдад хутгалуулсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай Д-н дал, нуруун тус газарт үл таних 17 настай, эрэгтэй “М” нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалж гэмтээснийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ.