ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/10/09

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс заслын өрөө, дүрс оношилгооны төв бүхий барилгын ажлыг эхлүүллээ. 2026 онд ашиглалтад орох энэ төслийн хүрээнд эмнэлгийн барилга, шаардлагатай эмчилгээ үйлчилгээний тоног төхөөрөмжид 140 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх аж.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: УНТЭ-ийн Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төв өнгөрсөн 13 жилийн хугацаанд элэг, бөөр, ясны чөмөг, үе шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж ирсэн. Цаашид энэ төрлийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ шаардлага нэмэгдэх хандлагатай байгаа. Элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орохоор хүлээж буй 600 гаруй хүн байна. Энэ төв ашиглалтад орсноор тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалахад чухал ач холбогдолтой. Мөн уушги, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болох маш том боломж бүрдэнэ. 2011 оноос зураг төсөв нь хийгдэж, яригдаж эхэлсэн уг төвийн хөрөнгө оруулалт хамтарсан Засгийн газрын үед шийдэгдэж, барилгын ажил ийнхүү эхэлж байна. Эрүүл мэндийн салбарынхан болон ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Гадаадад энэ төрлийн мэс заслын өртөг 300-450 сая төгрөг орчим байдаг бөгөөд монголчууд 2023 онд 203 сая ам.долларыг хилийн чанадад эмчилгээ, үйлчилгээ авахад зориулжээ. 

Засгийн газраас 2025 онд төсвийн хөрөнгө оруулалтаар улсын хэмжээнд 31 эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Цаашид “Эрт илрүүлэг 2.0” болгон өргөжүүлж, орчин үеийн техник технологийн дэвшил, AI хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд онцгойлон анхаарахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийг гадаадад бэлтгэж, 2011 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэд “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийг дөрвөн ортой байгуулж байжээ.  Төвийн шинэ барилга ашиглалтад орсноор эсийн эмчилгээ болон шинэ технологи, инновацыг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлж, хөгжүүлэх боломж нэмэгдэх төдийгүй бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадад хийлгэснээс 10-50 дахин бага зардлаар эх орондоо эмчлүүлэх нөхцөл бүрдэнэ. Мөн нэг жилд хоёр дахин олон хүнд үйлчлэх боломж бүрдэж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд 160-180 үйлчлүүлэгч хамруулна. Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчлөлийг 10 хувиар бууруулах ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ 2024/11/22
НАМЫН БҮЛГҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА 2024/11/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 2024/11/22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ… 2024/11/22
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН … 2024/11/22
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ … 2024/11/22
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 760 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ 2024/11/22
П.САЙНЗОРИГ: ШҮҮХЭЭС Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ С.ЗОРИГИЙН АМЬ НАС… 2024/11/21
Н.НОМТОЙБАЯР: Ц.ДАВААСҮРЭНГ ТБХ-НЫ ДАРГААС “ЗАЙЛУУЛ“ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ … 2024/11/21
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛД ХЭРЭГЖИХ ДАРААГИЙН РЕФОРМЫГ ДЭМЖЛЭЭ 2024/11/20
ЦЕГ: ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАЖ БАЙНА 2024/11/20
Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ,… 2024/11/20
Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОР… 2024/11/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ Т… 2024/11/20
УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА 2024/11/20
ЮҮТҮБЭР Б.ТҮШИГ НЭГ САЯ ДАГАГЧТАЙ БОЛЖ, "ЗҮРХ МАРТАХГҮЙ" ТӨСӨЛД САЯ ТӨ… 2024/11/20
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР 2024/11/20
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЭХНИЙ ЧИГЛЭЛИЙГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА 2024/11/19
Г.ЗАНАБАЗАР, ЛЕНАРДО ДА ВИНЧИ НАРЫН БҮТЭЭЛИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГ… 2024/11/19
АВТОМАШИНЫ ДУГААР ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ХУРААМЖ 20 МЯНГАН ТӨГРӨ… 2024/11/19
ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХЯТАДЫН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖ, АЛБАДАН ГАРГАЛАА 2024/11/19
ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИН С.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2024/11/19
ГУРВАН ЧИГЛЭЛД ШӨНИЙН АВТОБУС ЯВЖ БАЙНА 2024/11/18
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “АНХААРЪЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ 2024/11/18