ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ШУУДАНГИЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/10/09

Дэлхийн шуудангийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 9-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Япон Улсын нийслэл Токио хотноо 1969 онд болсон Их хурлаас Дэлхийн шуудангийн холбоо байгуулагдсан 1874 оны аравдугаар сарын 9-ний өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Дэлхийн шуудангийн өдрийг тэмдэглэхийн зорилго, ач холбогдол хүмүүсийн өдөр тутмын аж амьдралаас эхлүүлээд даяаршин буй дэлхий ертөнцийн нийгэм, эдийн засгийн хөгжилд Шуудангийн гүйцэтгэж байгаа үүргийг танилцуулахад оршдог.

Дэлхийн шуудангийн холбооны  гишүүн орнууд энэ өдөр хэрэглэгчдэдээ шинэ үйлчилгээгээ танилцуулах, шуудангийн салбар,музей, ялган боловсруулах төвүүд дээрээ нээлттэй өдөрлөг зохион байгуулах зэргээр тэмдэглэдэг. Мөн Дэлхийн шуудангийн холбооноос жил бүр зохион байгуулдаг өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн олон улсын уралдааны ялагчид шагналыг гардуулж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм.

Монгол Улс Дэлхийн шуудан холбоонд 1963 онд гишүүн орноор элсэн орсон байдаг. Дэлхийн шуудан холбоо нь Швейцарь улсын Берн хотод төвтөй, эгнээндээ 192 гишүүн ороныг нэгтгэсэн НҮБ-ын төрөлжсөн мэргэжлийн байгууллага юм.

Манай улсын хувьд Өгэдэй хааны байгуулсан “Монголын морин өртөө”-нөөс эхлэлтэй шуудан харилцааны салбар үүсэл хөгжлөөрөө дэлхийн түүхэнд анхдагчаар бичигддэг билээ. 1921 оны 7-р сарын 19-нд “Монгол Улсын шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” байгуулагдсан нь өдгөө “Монгол шуудан” ХК болж, өргөжин ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр