#BRANDTREND20K АЯН БАГАНУУР ХК-НД ӨРНӨЛӨӨ

admin@Rec.mn
2024/10/08

20К клубийн хамт олон Багануур ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дотоодынхоо нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, санхүүгийн чадавхийг нь сайжруулах цаг нэгэнт иржээ. Үүнд анхаарахгүй бол Багануурын уурхай яах вэ гэхэд ард иргэд чинь өвлийн хүйтэнд цахилгаан ч үгүй, дулаан ч үгүй болох аюул бодитой нүүрлэж байна.

Монголын сошиал орчинд олон дагагчтай,  нийгмийн идэвхитэй гишүүдээс бүрдсэн  20К клубийн хамт олон   өнгөрсөн долоо хоногт Багануурын уурхайг зорьж, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. 20к клубийнхэн  #BrandTrend20K  хэмээх аян  зохион байгуулаад нэлээд хугацаа өнгөрсөн.  Энэ удаад БагануурХК-ийн зогсох эрхгүй эгэл баатруудын ажил хөдөлмөртэй танилцлаа. Тэднээс шалтгаалах юм алга. Харин бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа нь тулгамдсан асуудал болжээ.

Санхүүгийн хувьд алдагдалтай байгаа ч тэд үйлдвэрлэлтийн төлөвлөгөөт зорилтоо 100-аас дээш хувь биелүүлсэн байна лээ.   Сэтгэлтэй зүтгэлтэй ийм хамт олныг нэг л дэмжээд өгчихвөл сэпхийгээд л босоод явчихна даа гэж өөрийн эрхгүй бодогдсон. Уг нь Багануурын уурхайн өнгө зүс, ажилчдын уйгагүй хөдөлмөр, удирдлагын арга барил, хичээл  зүтгэл ер дутаагүй юм билээ.

Багануур ХК нийгмийн  хариуцлагын  стратеги боловсруулан хэрэгжүүлсэн, уул уурхайн анхдагч компаниудын нэг юм. Түүнчлэн Монгол улсад нөхөн сэргээлт хийсэн анхдагч уурхайнуудын нэг. ЭКО уурхай. 2022 оноос хойш нийт 21637 ширхэг 2-3 настай суулгацыг хамгаалалтын зурвас, голын нөхөн сэргээлтэд тарьж, хашиж хамгаалан арчилж байна. 2023 онд дэд бүтэц бүхий 5 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 400 мянга орчим улиас, бургас, шинэс, хайлаас, гүйлс, голт бор, шар хуайс модны тарьц суулгацыг модлог мөчрөөр болон үрээр бойжуулж байна. Хустайн байгалийн цогцолборт газраас 40 ш Монгол тарвага авчирч компанийнхаа эдэлбэр талбайд нутагшуулах ажлыг 2024 оноос эхлүүлжээ. Тарвагыг хээрийн инженер гэдэг. Нөхөн сэргээлтэд нөлөөтэй ажил болжээ.

Нүүрсний үнийг төр хатуу барьж зах зээлийн үл үзэгдэх механизмыг хүчээр өөрчлөх гэсээр өнөөдрийг хүрсэн. Түүний үр дүнд өнөөдөр улсаараа эрчим хүчгүй болоход ойрхон байна. Нүүрсний үнэ нэмэх асуудал нь зөвхөн “Багануур” ХК, уурхайн сайн сайхны төлөө асуудал биш юм. Дүүрэг орон нутаг, Эрчим хүчний салбар, Үндэсний аюулгүй байдал, цаашдлаад Монгол Улсын Хөгжилд асар чухал ач холбогдолтой. Багануур яаж ажиллахаас нийслэлийнхний амьдрал шийдэгдэнэ гээд хэлчихэд буруутахгүй байх. Энэ удаа тус уурхайн үйл ажиллагаа руу олон нийт, төр засгийн анхаарлыг хандуулах нь зайлшгүй байжээ.

М.Содоо


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр