ИРГЭН Г.ГАН-ОЧИРЫГ МОНГОЛ УЛСАД АВЧРУУЛАХААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/10/07

Ингэн Г.Ган-Очир гэр бүлийн хүчирхийллийн хэргээр Франц улсад саатуулагдсан төдийгүй олон улсын гэрээ конвенцийн дагуу түүнийг Монгол Улсад шилжүүлэн авах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл “Худал мэдээлэл тараах”, 17.8 “Эд хөрөнгө устгах, гэмтээх”, 23.1 “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” эрүүгийн хэргийн яллагдагчаар татагдсан иргэн Г.Ган-Очирыг Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. 

Дээрх мэдээлэлтэй холбоотой Франц Улсын Интерполын Үндэсний төв товчооноос 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр уг этгээдийг тус улсын Аннеси хотын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх хуралдаанаар “Эхнэр болон насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх үндэслэлээр 2 жил хорих ял эдлүүлж байгаа талаар Монгол Улсын цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.

Үүний дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамны консулын асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн даргатай мэдээлэл солилцоход “Г”-г Монгол Улсад шилжүүлэн өгөх ажиллагаа явагдаж байгаа талаар Франц Улсын Европ, гадаад хэргийн яамнаас мэдээллээ.

Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас түүнийг ямар эрх зүйн үндэслэлээр сулласан, манай улсад шилжүүлэн өгөх ажиллагаа ямар шатанд явж байгаа, сулласан шийдвэрийг өөрчлүүлж дахин цагдан хорих боломжтой эсэх, манай улсад шилжүүлэн өгөх албан ёсны шийдвэр гарсан тохиолдолд түүнийг цагдан хорих эсэх, одоогийн оршин сууж байгаа хаягийн мэдээлэл зэргийг Бүгд Найрамдах Франц Улсын эрх бүхий байгууллагаас тодруулж өгөх талаар 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газарт албан бичгээр хандаад байгаа аж.

Иргэн Г.Ган-Очирыг Монгол Улсад авчруулахаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчоотой хамтран ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр