Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах дулааны худгаас нэр, хаяг тодорхойгүй нэгэн иргэний цогцос олджээ.
Тодруулбал, БГД-ийн 20 дугаар хороонд дулааны худаг дотроос цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд ирсэн байна. Тус дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, оршин суугаа хаяг нэр тодорхойгүй иргэн /35-40 орчим настай, эрэгтэй/ нь 1.3 метр гүн дулааны худаг дотор нас барсан байдалтай байсныг 22 минут ажиллан гаргаж, БГД-ийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.