УИХ-ын намрын чуулган эхлээд удаагүй ердөө гурав хонож буй ч гишүүдийн санал өгөх төхөөрөмж гацах, гишүүний өгсөн санал тоологдохгүй байх зэрэг зөрчил гарсаар байгаа тул шалгалт оруулахаар боллоо.
ЭНЭ ТАЛААР УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН:
-Манай энэ системтэй холбоотой нэг асуудал байна. Ирцэнд хүн шинээр орох, ирцнээс гарахаар 2 минутын турш үйлдэл хийж болдоггүй гацчихдаг боллоо. Сая хурал удирдах болоод Х.Булгантуяа дарга ирцээс гарангуут систем 2 минут хүлээ гээд суучихаж байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ахлаад ажлын хэсэг байгуулаад, богино хугацаанд аудит хийн шаалгах шаардлага үүслээ.