УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Ээлжит хуралдаан 126 УИХ-ын гишүүнээс 66 гишүүн буюу 52.4 хувь нь оролцож байна. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаа суухгүй, ирэхгүй байгаа гишүүдэд сануулга өгөв.
Тэрбээр "Тамгын газар хуралдаантай өдөр цагтаа ирээгүй УИХ-ын гишүүдийг тэр даруйд нь хэвлэлд мэдээлж байх үүргийг өгч байна. УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод долоо хоногийн хоёрхон өдөр чуулгантай байхад цагтаа ирж чадахгүй байгаа гишүүдийн асуудлаар тойргийн иргэдэд байнга мэдээлэл өгч байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байна" гэлээ.