БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ 7 ДУГААР ФОРУМД БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.БЕЙСЕН ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/10/02

“Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Уур амьсгалын өөрчлөлт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдэвт Монгол орны бэлчээрийн үндэсний форум-VII Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.

Форумд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен үг хэлэв. 

Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор цөлжилт, хуурайшилт ихсэж, уламжлалт мал аж ахуйн зонхилсон манай улсын ирээдүйд эрсдэл учруулахаар байна.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын дундаж температур 2.25 хэмээр дулаарч, нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь буюу 120,3 сая га талбай бүхий  газар нутаг цөлжилтөд нэрвэгдсэнийг судалгаагаар тогтоосныг тодотголоо. 

Бэлчээрийн үндэсний 7 дугаар форумын хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадамжийг бэхжүүлэхэд малчдын хамтын чармайлт, Шинэ хоршоо-хөдөөгийн сэргэлт хөдөлгөөн, тогтвортой хөгжлийн механизмыг ашиглах, бэлчээрийн хөрсний нүүрстөрөгчийн шингээгүүрийг хэвийн барих замаар ашиглалтыг тэсвэрлэх, байгальд ээлтэй мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх шаардлага, малчдын тогтвортой амьжиргааг дээшлүүлэх шинэ боломж-нүүрстөрөгчийн зах зээлийн боломж, мал аж ахуйн салбар дахь ногоон санхүүжилт, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил, залуу малчдын оролцоо зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр зорьж байна.

Форум маргааш дахин үргэлжилнэ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр