МҮИС-ИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООХ АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/10/02

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монголын Үндэсний их сургууль нь үндсэн барилгынхаа зүүн талд зөвшөөрөлгүй дөрвөн давхар карказ босгон, ойр орчмын оршин суугчдын орц, гарцыг хаажээ. Уг зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилгын ажлыг зогсоох шаардах хуудас хүргүүлж, холбогдох албаны хүмүүс тухайн байршилд ажиллалаа.

Энэ үеэр Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “МҮИС холбогдох эрх бүхий байгууллагын зураг төсөл болон барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр үндсэн барилгынхаа хажууд өөр нэг барилга барьж байна. Тус барилгын ойр орчимд иргэд, ялангуяа тухайн сургуулийн оюутан, сурагчдын чөлөөтэй, аюулгүй зорчих боломжийг хангаагүй. Тиймээс нийслэлийн Хяналт шалгалтын газраас албан даалгавар өгч, торгуулийн арга хэмжээ авсан. Барилгын ажлыг зогсоох шаардлага хүргүүлсэн. Гэсэн хэдий ч үүргээ биелүүлэхгүй байгаа тул ажлыг албадан зогсоох шүүхийн шийдвэр хүртэл гарлаа. Өнөөдөр ч гэсэн барилгын ажил зогсоогүй, орчны аюулгүй байдлыг хангаж иргэдийг чөлөөтэй зорчих нөхцөлөөр хангаагүй, барилгын хог хаягдлуудыг замбараагүй хаясан зэрэг нь хэвээрээ байна. Мөн сургууль болон компанийн удирдлагуудыг дуудахад ирээгүй. Тиймээс байнгын хяналт тавьж зөрчлийг арилгахгүй бол иргэдийн аюулгүй байдал алдагдах өндөр эрсдэлтэй байна” гэдгийг хэллээ.



Монголын Үндэсний их сургууль болон түүний харьяа дунд сургуулийн ойр орчимд эвдэрч сэтэрсэн төмөр хашаа, нурах дөхсөн блокон хашаа, овоолсон хог хаягдлууд гээд замбараагүй байдал үүссэн. Дунд сургуулийн орох хаалганы шат стандартын дагуу хийгдээгүй өвөл хүүхдүүд хальтарч унаж болзошгүй нөхцөл байдлуудтай байгаа юм. 
Уг зөвшөөрөлгүй барилгын улмаас гурван айлын орц, гарц хаагдаж, иргэд чөлөөтэй нэвтрэх боломжгүй болсон. Тиймээс барилгын үйл ажиллагааг зогсоож, удирдлагууд нь улсын байцаагчийн албан даалгаврыг яаралтай биелүүлэхийг холбогдох албаны хүмүүс шаардлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр