ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Л.БАЯМБАСҮРЭНГ СУЛЛАСАН ШҮҮГЧ ШИЙДВЭРИЙНХЭЭ ТАЛААР ТАЙЛБАРЛАЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/09/27

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын /ЭМДЕГ/ дарга асан Л.Бямбасүрэнг Авилгатай тэмцэх газраас /АТГ/цагдан хорьж шалгаж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.

Цагдан хоригдож байсан Л.Бямбасүрэн нарын хүмүүсийг батлан даалтад гаргаж, гадуур шалгах болсон талаар шүүхээс дараах тайлбар мэдээллийг гаргасан байна. 

Уг мэдээлэлд "Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Л.Бямбасүрэн, С.Ундрам, Б.Номинсувд нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны есдүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцээд 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Яллагдагч Л.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Д.Чинзориг, З.Хүрэлсүх, яллагдагч Б.Номинсувдын өмгөөлөгч Б.Балжидмаа, Р.Булгамаа, яллагдагч С.Ундрамын өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын зүгээс тус шүүхийн шүүгчийн “Яллагдагчаар цагдан хорих тухай” захирамжид гаргасан гомдлыг Ерөнхий шүүгчийг эзгүйд томилогдсон шүүгч 2024 оны есдүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон прокурор, шүүхээс тухайн яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохируулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлд заасан зургаан төрлийн таслан сэргийлэх арга хэмжээнээс сонгон хэрэглэдэг бөгөөд үүний гол зорилго нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй, хэвийн нөхцөлөөр явагдах боломжийг хангахын зэрэгцээ яллагдагч этгээдийг оргон зайлах болон дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж байдаг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ нь бусад өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээнээс хамгийн хүнд төрөлдөө орох бөгөөд энэ ч утгаараа прокуророос яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрийг нарийвчлан тогтоосон байх учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулна” гэж заасан бөгөөд хяналтын прокурорын зүгээс яллагдагчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналынхаа үндэслэл, холбогдох нотлох баримтыг танилцуулаагүй нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул яллагдагчид болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн" хэмээн тайлбарлажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр