ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН 207 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧИД БҮГД ЗӨВШӨӨРВӨЛ БАРИЛГЫГ НУРААЖ, АХИН БАРИНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/09/26

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна. 

Уг баригыг нурааж шинээр барихын тулд тус байранд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, 63 өрхийн нураахад татгалзах зүйлгүй гэсэн бичиг баримт болон гарын үсэг бүхий баталгаажуулалт хэрэгтэй аж. 

Хэрвээ тус байрны оршин суугчид үүн дээр санал нэгдвэл барилгыг нурааж буцаагаад өмнө нь байсан зургаар нь, тэрдний амьдарч байсан метр квадратаар шинээр барьж өгөх аж. Хэрвээ уг бичиг баримт бүрдвэл 207 дугаар байрыг нураах тендерийг яаралтай зарлаж, ажлын 21 хоногт сонгон шалгаруулалт хийж, ажлыг цаг алдалгүй гүйцэтгүүлэхээр нийслэлээс төлөвлөжээ. Тендерийн төсөвт өртөг 2.4 тэрбум төгрөг байна гэж Барилгын хөгжлийн төвөөс магадлажээ. 

Нэг л айл нураахаас татгалзах юм бол тухайн хүний өмч хөрөнгийг нураах боломжгүй юм байна. Хэрвээ тухайн иргэний байр орон сууц ипотекийн зээл, банкны барьцаанд байгаа тохиолдолд банктайгаа хамтарч тодорхойлолт гаргаж өгнө. Харин бид банканд энэ барилгыг 2025 он гэхэд шинээр босгож айлуудад хүлээлгэж өгөх албан бичгийг нийслэлээс хүргүүлэх аж.

Байрыг нураахдаа бусад эргэн тойрны барилгуудад сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр байрны дээд хэсгээс эхлүүлээд давхар бүрээр нураах шийдлийг гаргаж, тендерийн баримт бичгийг боловсруулжээ

Тухайн 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөний улмаас хананы бетонд нүүрс хүчлийн хий үүсч, барилгын үндсэн хийцлэл алдагдаж, ан цав гарч, арматур зэвэрсэн. Мөн маш бага баллын газар хөдлөлтөд ч тэсвэргүй болсон гэсэн дүгнэлтийг эрдэмтэн, судлаачид удаа дараа хэлсэн байдаг. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр