УИХ-ын гишүүн Х.Баттулга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчидийн хуралд Ардчилсан намаас нэр дэвшигчид “Хүүхэд хөгжлийн картаар 30000₮ олгоно” гэж мэдэгдэх болсон. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрээр,
- УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд Х.Баттулга гуайн хэлээд байгаа энэ хуулийн төслийг хайлаа, байхгүй байна. Санаачилсан болон боловсруулж буй хуулийн төслүүд дотор ийм хуулийн төсөл алга, хүүхдийн эрхийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол л байна. Анхнаасаа иргэдийг төөрөгдүүлж, хуулийн төсөл өргөн барьсан мэтээр, энэ асуудлыг намрын чуулганаар шийдвэрлэх гэж байгаа мэтээр төөрөгдүүлж байна хэмээн шүүмжлэлтэй хандлаа.