Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль 10 дугаар сарын 11-нд орон даяар явагдана. Уг сонгуулиар ашиглах "Саналын хуудас"-ны загварыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан байна.
Саналын хуудас нь "Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал", "Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал" гэсэн хоёр хэсэгтэй байх ба тухайн сонгогч өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх зууван дүрсийг дүүргэн будаж саналаа өгөх юм. Мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө тэмдэглэгээ хийсэн бол тус санал хүчингүйд тооцогдоно гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос анхаарууллаа.