ХАНГАРИД ОРДНЫГ 13.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ДЭЭД ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/09/19

НИТХ-ын хуралдаанаар Хангарди ордныг барилгыг төрийн өмчид шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. НЗДТГ Хан-Уул дүүргийн шинэ байранд нүүж орсон тул нутгийн захиргааны байгууллагын байр болох Хангарди ордныг Дээд шүүхэд шилжүүлэхээр болжээ.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Хангарди ордны үнэлгээ хоёр удаа хийгдсэн. Хамгийн сүүлийнх нь 79 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Балансад бүртгэлтэй үнэ нь 13 тэрбум төгрөг" гээд ямар учиртайг асуув.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа "НЗДТГ-ын зөвлөлийн хуралдаанаас зөрүүтэй гурван янзын үнэлгээ байгааг балансын үнээр шилжүүлэх чиглэлийг авсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлд төрийн өмчийн эд хөрөнгийг үнэлэх, бүртгэх тухай хуулийн зохицуулалт бий. Нийслэлийн болон орон нутгийн өмчийг үнэлэхдээ зах зээлийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт зэргийг харгалзан Засгийн газрын шийдвэрээр дахин үнэлэхээр хуульчилсан. 2009 онд Хангарди ордныг 8.2 тэрбум төгрөгөөр санхүүгийн тайланд бүртгэж байсан. Засгийн газрын 2016 оны тогтоолоор Хангарди ордныг дахин үнэлэх ажлыг холбогдох сайд, дарга нарт даалгасан байна. Сангийн сайдын 2018 оны тушаалаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн дансанд тусгах аргачлалыг батлуулж, Хангарди ордныг 13.4 тэрбум төгрөгөөр бүртгэсэн үнэлгээтэй байгаа.

Хоёр өөр үнэлгээний тухайд гэвэл нэг нь 2018 онд хийгдсэн бөгөөд 43.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ нь НИТХ-аас 2018 онд Хангарди ордныг хувьчлах шийдвэр гарч, хувьчлалын доод үнэлгээг ингэж тогтоосон.

2022 онд 79.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнийг задалбал барилга нь 77.4 тэрбум, газар нь 2.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Энэ нь НЗДТГ-ын захиалгаар зөвхөн ах зээлийн үнийг тодорхойлох зорилгоор хийгдсэн. Хуулийн дагуу энэхүү үнэлгээг балансад бүртгэн авах боломжгүй. Балансын үнээр шилжүүлэх саналыг танилцуулж байгаа.

Хангарди ордныг хувь хүнд арилжааны болон бусад зорилгоор худалдах агуулга агуулаагүй. Энэ барилгыг орон нутгийн өмчөөс төрийн өмчит байгууллага руу балансын үнээр шилжүүлэх саналыг танилцуулж байна" гэв.

Дээд шүүх засвар хийгээд балансын үнийг өсгөх боломжтойг тэрбээр тайлбарлав.

Ийнхүү хэлэлцсэний эцэст Хангарди ордныг балансын үнэ буюу 13.4 тэрбум төгрөгийн үнэлгээгээр Дээд шүүхэд шилжүүлэх тогтоолын төслийг баталлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр