П.НАРАНБАЯР: 3.8 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ 1000 ГАРУЙ БАГШ БАЙНА. 1000 АМ.ДОЛЛАРТ АЛЬ ХЭДИЙН ХҮРЧИХСЭН

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/09/18

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын хомсдолын асуудал болон багшийн хомсдолыг шийдэх зорилгоор зургаан багц арга хэмжээг хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийсэн. Энэ талаараа сэтгүүлчдэд танилцуулах үед багшийн багшийн цалингийн тал дээр ямар арга хэмжээ авах талаар тодруулахад, тэрээр:

"Боловсролын салбарт хамгийн чадварлаг хүмүүс ирдэг, элсэж ордог, бэлтгэгддэг байхын тулд цалин хангамжийн асуудал сайн байх ёстой. 

Өнөөдөр багш хүний үндсэн цалин сарын 1.4 сая төгрөгөөс эхэлж байна. Үүнээс нэмэгдлээр 100 гаруй хувийг авах боломжтой. Тэгэхээр 3.8 сая төгрөгийн цалинтай 1,000 гаруй багш байна. 1,000 ам.долларт аль хэдийн хүрчихсэн гэсэн үг. 

Хөдөө орон нутаг, сумын түвшинд очоод багшилбал шууд 40 хувийн нэмэгдэлтэй. Улсын дунджаас нь харвал ерөнхий боловсролын сургуулийн багш нар 2.4 сая, сургуулийн өмнөх боловсролын багш 2.3 сая төгрөгийн цалин авч байгаа. 

Гэхдээ багшийн цалинг үе шаттай нэмэгдүүлэх асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Мөн үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байгаа. 

Цалинг нэмэгдүүлж байж энэ салбар өрсөлдөх чадвартай болж, хамгийн сайн хүн ажилладаг цаг үе ирнэ" хэмээн хариуллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11