"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХУВЬЦААТ КОМПАНИЙГ ГАДНЫ МЕНЕЖМЕНТЭЭР УДИРДУУЛНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/09/18

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах асуудлыг хэлэлцсэн байна энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Тэрээр: 

"Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн УИХ-ын чуулганаар батлагдсан. Уг хуулийн хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийг олон нийтэд нээлттэй компани болгоно. Мөн 3.4 сая иргэн эзэмшдэг тус компанийн 27 хувийн хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлнэ.

"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн нийт хувьцааны 27 хувийг иргэд эзэмшдэг. Гэхдээ энгийн хувьцаа биш учраас иргэд хувьцаагаа худалдаж, арилжаалж чаддаггүй. Мөн хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компани болж чадаагүй учраас засаглал нь сайжирч чаддаггүй. "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид улс төрийн нөлөөлөл байсаар байгааг иргэд төдийгүй тухайн компанид ажилладаг хүмүүс ч хэлж байна. Тиймээс хугацаатай үүргийг өгч, "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргана. Ингэснээр засаглалыг сайжруулна гэж зорьж байна." гэлээ.  

"Эрдэнэс Тавантолгой" компанийг нээлттэй болгох, мөн сонгон шалгаруулалт нээлттэй зарлаж, олон улсын менежментийн компаниар удирдуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

 Иймд "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанид олон улсын тендер зарлаж, гадаадын менежментээр удирдуулахаар болсон байна. Мөн "Эрдэнэс Монгол" нэгдлийн дэргэд байгаа компаниудыг үе шаттайгаар нээлттэй компани болгох ажлыг шат дараатай зохион байгуулах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр