“УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ТӨСЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/09/18

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төслийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” болгон шинэчлэн боловсруулж, 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа. Үүн дээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засгийн газрын холбогдох гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд үүрэг болголоо.

УИХ-аас 2024 оны зургадугаар сарын 05-ны өдөр “Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай” хуулиуд батлагдаж эдгээр хуулиар нийслэл дэх хотууд болон бусад засаг захиргааны нэгж дэх нийслэлийн дагуул хотын эрх зүйн байдал, удирдлага зохион байгуулалт, тэдгээрийг хэрхэн байгуулах асуудлыг зохицуулсан.

Мөн Засгийн газрын 2024 оны долдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор “20 минутын хот Үндэсний хорооны бүрэлдэхүүн”, “20 минутын хот Үндэсний хорооны дүрэм”-ийг тус тус баталсан. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу дэд төв хөгжүүлэх, метро, тунел, авто зогсоол, гүүрэн байгууламж барих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.

Эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын болон зөвлөх үйлчилгээний хүрээнд гарсан санал зөвлөмжүүдийг тусган “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2050 оны чиг хандлага” хот байгуулалтын баримт бичгийг боловсронгуй болгож нэмэлт оруулж боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр