Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Л.Бямбасүрэн болон ЭМДЕГ-ын нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг авилгатай тэмцэх газраас баривчлан, шалгаж эхэллээ. Тэдний хувьд эмнэлгүүдээс хахууль авч, худал бичилт хийж байсан нь тогтоогдсон тул АТГ-аас саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл гараад буй билээ.
Энэ талаар ЭМДЕГ-ын Хэвлэлийн албаны дарга Т.Амаржаргал "Нийгмийн сүлжээнд явж байгаа мэдээллийн талаар тайлбар өгье. ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ шалгагдлаа гэдэг нь гэм буруутай гэсэн үг биш. Ажил хариуцаж байгаа, байгууллага удирдаж, зовлон жаргал үүрч яваа хүний давдаг л даваа" хэмээн цахим хуудастаа мэдээлжээ.