“ЖАГСАГЧ” А.ОТГОНБААТАРТ "ЖАВТЫ" ХҮРТЭЭСЭН Т.ОТГОНБААТАР ГЭГЧ ЗҮРХНИЙ ХИЙТЭЙ НӨХӨР НИТХ-ЫН СОНГУУЛИАР БЗД-Т ХҮН НАМААС ДЭВШИНЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/09/16

Шинэ долоо хоногийн ажлын өдөр хэрүүл, зодоонтой сүржин эхэллээ. Жагсаж тэмцэх хоббитой Отгонбаатар өнөөдөр боловсролын сайдын мэдээлэл дээр сэтгүүлчидтэй зэрэгцэн очиж, түүнээс асуух зүйл байна гэж индерт зэрэгцэн шахуу зогсоод, хэлэх зүйлээ хэлээд эцэст нь сайдруу өндөг шидэж орхив.

Түүнийг элдэв сенсаци тарьж явдгийг бүгд мэдэх хойно энэ явдалд хэвлэлийнхэн төдийлөн цочирдсонгүй. Хөөрхий тэгсхийгээд төрийн хамгаалалтынханд чирэгдээд, хөөгдөн гарав.

Харин жагсагч Отгонбаатарын нэг өндөгний оронд 2,3 цохилтоор хариу барьсан Төмөрсайханы Отгонбаатар гэгч нэгэн шинэ оркын дүрээр олон нийтийн хараанд өртлөө. Уг нь бол тэрээр ХҮН намын нарийн бичгийн дарга гэх сэтэртэй, Боловсролын сайд П.Наранбаатарын хэвлэлийн төлөөлөгч албан тушаалтай.

Төрийн албан хаагч гэхэд түүнд даанч хүлээцтэй зангийн хэлтэрхий ч алга. Өндөг шидүүлсэн Наранбаяр ёоёо гэж хэдэнтээ хэлээд хурлаа үргэлжлүүлж байхад харын өмнөөс шар гэгчээр хэвлэлийн төлөөлөгч нь хэргийн эзэнг заамдаж аваад хэдэнтээ жавтий хүртээж харагдав. Уг нь бол фэйсбүүк хуудсандаа чухам ажил хэрэгч дүрийг бүтээж, энэ ч дүрээрээ намаасаа НИТХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвших эрх аваад буй.

Гэхдээ өөрийгөө хянах чадваргүй энэ мэт зүрхний хийтэй нөхдөд албан тушаал өгөөд хэрэг байна уу даа гэх эргэлзээг эрхгүй төрүүлээд авлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05