ДАЛАНЗАДГАД СУМЫН ЗАСАГ ДАРГА "ДАЛАН ХУДАЛЧ" Х.БАТБОЛДЫГ ОГЦРУУЛЪЯ

admin@Rec.mn
2024/09/15

Өмнөговь аймгийн Засаг даргаар өнөөдрийг хүртэл нийтдээ дөрвөн жил ажилласан Засаг дарга Х.Батболдыг одоо огцруулах цаг нь болжээ. Тэрээр 2020 онд Даланзадгад сумын засаг даргаар томилогдохоосоо өмнө тус аймгийн Засаг даргын орлогч болон өөр сумдуудад арав гаруй жил засаг даргын суудлаас буулгүй ногоон гэрлээр явсаар ирсэн байна. Гэхдээ явсан газар бүртээ амалсан ажлаа хийдэггүй төдийгүй ямар ч ажил бүрэн гүйцэтгэлтэй хийж байсан удаагүй гэх. 

Хамгийн ноцтой нь энэ намрын хичээлийн шинэ жилийн нээлтийг тус аймгийн Даланзадгад сумын хүүхдүүд цэцэрлэггүй угтсан нь түүний ямар хэмжээнд ажилладаг вэ гэдгийг олны өмнө нотолж өгсөн гэлтэй. Энэ асуудалдаа хариуцлага хүлээх нь битгий хэл аймгийнхаа пэйж хуудсаар шинэ хичээлийн байрыг арван сард ашиглалтанд орлуулахаар ажиллаж байна, гэр цэцэрлэгт хүүхдүүд хамрагдах нь боловсролын сайдын тушаалтай учраас асуудалгүй гэх мэт мэдээ цацаад сууж байгаа юм. Бүс нутгийнх нь хүүхдүүд хичээлийн байргүй гэр цэцэрлэгт хамрагдаж зарим нь цэцэрлэгт ч хамрагдаж чадахгүй эрх нь зөрчигдөж байхад тоох ч үгүй, хэнэггүй ажлаа хийдэг дүр эсгэн сууна. 

Засаг даргын эрх мэдлээ ашиглаж цэцэрлэг, сургуулийн захирлаар өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг томилоод суудаг бөгөөд ажлаа хийхийг шаардсан иргэдэд халамж тараагаад амыг нь таглаад сурсан арга барилтай гэх.  Х.Батболдыг засаг даргаар ажиллаж байгаа цагт Даланзадгад сум өөдлөхгүй гэдгийг нутгийн иргэд хэдийнэ мэдэрсэн. Өөрийн эрх мэдлээ ашиглаж чаддаг шиг урдах ажлаа мэддэг, сайн хийдэг байсан бол Даланзадгад сумын хүүхдүүд хичээлийн байргүй суралцах цэцэрлэггүй үлдэхгүй байлаа. Найр, наадмаар зугаалж явахын оронд хүүхдүүдийн асуудалд анхаарч, 9 сарын 1 гэхэд шинэ хичээлийн байрыг хүлээлгэн өгөх бүрэн боломжтой байв. Гэтэл Х.Батболд ажлын байран дахь эс үйлдэхүйгээр олон хүүхдүүдийг хохироосон. 

Мөн өнгөрсөн зуны аадар борооноор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын айл өрхүүд болон албан байгууллагууд усанд автаж багагүй хохирол амсахад хүртэл Засаг дарга Х.Батболд сураггүй байсан. Ажил хийх болохоор алга болоод найр наадам болохоор гараад ирдэг элбэчин шиг Засаг даргатай Даланзадгад сумынхны ирэх өвлийн бэлтгэл хүртэл хангагдаагүй хэвээр. 

Энэ хүнийг угаас иргэдийнхээ төлөө хурууныхаа үзүүрийг ч хөдөлгөхгүй гэдгийг мэдсээр байж суудалд нь хадсан аятай байлгаад байгаа намын буруу юу аль эсвэл Өмнөговь аймгийнхны буруу юу гэдгийг тунгаахгүй бол цаашдаа сумаа тэр мөхлийн эрмэгт авчрах нь. Хааны алба халаатай гэх эртний үгийг санаж ажил  хийх нь битгий хэл ажил гэдэг үгийг ч амнаасаа унагадаггүй, халамж тарааж хууль зөрчдөг, улсын төсвийг үрэн таран хийдэг, иргэдэд тулгамдсан асуудлыг огтоосоо тоодоггүй Засаг дарга гэх нэр зүүсэн Х.Батболд мануухайг огцруулахыг шаардаж байна. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр