Өнгөрсөн хоногт/2024.09.12-13/ Өмнөговь аймгийн нийт нутгаар үргэлжилсэн бороо орлоо. Үүнээс хамгийн их нь Ханбогд 74.0мм, Даланзадгад 40.0мм, Манлай 34.0мм, Цогт-овоо 22.0мм бороо оржээ. Энэ үеэр говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр салхи 22-24метр хүрч ширүүсэв.
Тус аймгийн хувьд сүүлийн 30 жилд 9-р сард 48 цагийн турш үргэлжилсэн бороо орж байгаагүй байна.
Их хэмжээний бороо үргэлжлэн орсны улмаас зам, гудамжийн зорчих хэсэг ус, шаварт автан, зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ.