ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ НОГООН ИРЭЭДҮЙ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ МАРГААШ ӨМНӨГОВЬД БОЛНО

Г.ЦЭРЭНДУЛАМ
Өчигдөр

Маргааш буюу энэ сарын 13-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Цөлжилтийн эсрэг Ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Тус хурал нь Монгол орны говийн бүс нутагт нүүрлэж буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, түүнтэй тэмцэх арга замыг хэлэлцэх зорилготой.

Үүнээс урьтаж өнөөдөр "ГОВЬ: ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ НОГООН ИРЭЭДҮЙ" сургалт Өмнөговь аймагт болж байна. Сургалтын үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нээж, үг хэллээ. Уг сургалтад сум дундын ойн ангийн албан хаагчид оролцож байна.


Маргааш болох “Цөлжилтийн эсрэг Ногоон ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурлаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, орон нутгийн иргэд, төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг нэг дор цуглуулж, судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулан, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дээрх хурлаар хөндөх асуудал, шийдлийн санал боловсруулна.

“Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” Олон улсын бага хурал нь эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, орон нутгийн иргэд, төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгжүүдийг нэг дор цуглуулж, судалгаа шинжилгээний сүүлийн үеийн үр дүнгүүдийг хэлэлцэх, туршлага солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.

Энэ удаагийн бага хурал нь 2023 оны 6-р сард амжилттай зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний бага хурлын үр дүнг үргэлжлүүлэн, цөлжилтөөс хамгаалах, тогтвортой газрын менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах талаар цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11