ӨМНӨГОВЬ АЙМАГ 2030 ОН ХҮРТЭЛ 70 САЯ МОД ТАРЬЖ УРГУУЛНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
Өчигдөр

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр /2024.09.12/ аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аймгийн Байгаль орчны газраас хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийсэн юм.

Өмнөговь аймгийн ойн сангийн нийт талбай 1.2 сая/га байна. Үүнээс 0.8 сая/га буюу 62.1 хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай, 0.4 сая/га буюу 37.9 хувийг ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлж байна. Байгалийн ойд моддын төрлийн эзлэх хувийг авч үзвэл: Заг 566 мян/га, Тоорой 570 га талбайд тархан ургаж байна.

Сүүлийн 5 жилийн хугацаанд 15 сум, төрийн байгууллагуудад 210 мянган орчим ширхэг тарьц, суулгацаар хангаж, мөн үйл ажиллагааны хүрээнд 163.261.500 төгрөгийн орлогыг орон нутагт төвлөрүүлэн ажиллажээ. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай 2021 оны 58 дугаар зарлиг, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэхээр Өмнөговь аймаг 2030 он хүртэл “70 сая” мод тарьж ургуулахаар Засгийн газартай хариуцлагын гэрээг байгуулжээ.

Тус аймаг 2023 онд аймгийн хэмжээнд 546,509 мод тарьсан байна. Таримал ойн зурвасыг 35.79 га талбайгаар нэмэгдүүлж 52068 мод, Загаар ойжуулж, нөхөн сэргээсэн талбайг 138.5 га-р нэмэгдүүлж 123,260 мод тарь ургуулаад байгаа билээ.

“Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ын мөнгөн дүнг нэмэгдүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 199 дүгээр тогтоолоор батлуулан 2023 оны байдлаар 2021-2023 онд мод тарьж гэрээ байгуулсан 14 сумын 167 иргэний тарьсан 76363 модонд 198.5 сая төгрөгийн урамшуулал олгогджээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11