НҮБ-ЫН 17 ДУГААР БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗАРДАЛД 50 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
Өчигдөр

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулна. Монгол Улсын Засгийн газраас хүсэлт гаргасны дагуу Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд зохион байгуулах шийдвэрийг 2022 оны 05 дугаар сарын 09-20-ны өдрүүдэд COP15 дугаар хурлаас гаргасан байдаг. Мөн үүнтэй холбоотойгоор 2023 оны хоёрдугаар сарын 20-нд болсон Засгийн газрын хуралдаанаар Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Хөшигийн хөндийд зохион байгуулах шийдвэр гарч байв. 

Уг хурлын зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд  Нэгдсэн Үндэстний Байгуулла(НҮБ)-ын төлөөлөл хэдэн хүн хүлээх авах, хурлын танхим нь ямар байх ёстой вэ зэргээр стандартуудаа танилцуулсан байна. 

Энэ дагуу Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам(БОУАӨЯ), Гадаад Харилцааны Яам(ГХЯ) зэрэг холбогдох талуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж. 

Арга хэмжээг санаачлагчаар ажиллаж буй БОУАӨЯ-наас бага хурлыг зохион байгуулах барилга байгууламжийн зардалд 50 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзжээ. 

Энэ талаар Сангийн Яам(СЯ)-ны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал "Сангийн Яам нь санаачлагч эсвэл хэрэгжүүлэгч биш ч гэлээ ирсэн төслийг хуулийн хүрээнд хянах ёстой. Барилга барих гэхээр том хэмжээнийх учир хугацаандаа амжихгүй байх магадлалтай. Сүүлийн үеийн угсардаг байгууламжууд бий. Иймд угсардаг байгууламжаар шийдэж, дараа нь өөр зориулалтаар ашиглаад явах нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзсэн. Байршил нь Улаанбаатарт байх юм. Бидний төлөвлөгөө гэхээс илүүтэй НҮБ-ын удирдамжаар ажиллаж байна" гэсэн байна. 

Эх сурвалж:  Ikon.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11