Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан олимп, паралимпт алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид болон тэдний багш, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, төрийн дээд шагнал гардуулж байна.
Энэ үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Дэлхийн аварга тамирчин Э.Содномпэлжээг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор пауэрлифтингийн хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд “Токио-2020” паралимпын наадмын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч тэрбээр цээжнээс 248 кг-ыг амжилттай шахсанаар энэ жилийн олимпоос мөнгөн медалийг хүртсэн юм. Ингэснээр зуны паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны тамирчин болсон.
Э.Содномпилжээ нь ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгө, Дэлхийн цомын зургаан алтан медальт, Азийн наадмын хоёр алт, нэг мөнгөн медальт тамирчин билээ.