Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан олимп, паралимпт алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид болон тэдний багш, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, төрийн дээд шагнал гардуулж байна.
Энэ үеэр Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчин, "Парис 2024" паралимпын наадмын мөнгөн медальт тамирчин Ц.Баттулгад "Монгол Улсын Гавъяат Тамирчин" цол хүртлээ.