“Парис-2024” зуны паралимпын 17 дугаар наадамд хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн “F40” ангилалд өрсөлдсөн тамирчин Ц.Баттулга 11.9 метрийн шидэлт хийн мөнгөн медаль хүртсэн билээ.
Тэрээр ийнхүү паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм.
Ц.Баттулга Булган аймгийн нэгдсэн эмнэлэгийн шүдний эмчээр ажилладаг. Түүнийг эмнэлгийн хамт олон нь ёслол төгөлдөр угтан авчээ.