Энэ онд манай улс нэг сая жуулчин авах зорилт тавиад байгаа билээ. Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын яамнаас гаргасан мэдээллээр энэ оны эхний найман сарын байдлаар манай улсад нийт 576,283 жуулчин ирсэн байна.
Харин энэ зуны гурван сар буюу 6-8 дугаар сард нийт 425,000 жуулчин авах зорилт тавьснаас 380,917 жуулчин хүлээн авчээ. Өнгөрсөн оны зуны саруудад 254,352 жуулчин хүлээн авч байсан юм.