"Парис 2024" зуны 33 дахь олимпод Монгол Улс нэг мөнгөн медаль хүртэж 206 орноос 74-т жагссан амжилт үзүүлсэн. Энэ нь нийт Монголчуудын хүсэн хүлээсэн амжилтад хүрээгүй учир Монголын Үндэсний Олимпын Хороо /МҮОХ/-г шүүмжлэх, бүтэц удирдлагыг өөрчлөх, аудит оруулах цаг нь болсон гэж шүүмжлэх хүн олон байгаа. Тиймээс МҮОХ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатартай 2024 олимпын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа, хорооны бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох эсэх асуудлын хүрээнд ярилцлаа.