ДОЛООН ЛАБОРАТОРИЙГ СОНГОН НЯНГИЙН ТЭСВЭРЖИЛТИЙГ ИЛРҮҮЛЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ СУУРИЛУУЛНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/09/06

Монгол Улсад Халдварт өвчний хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор БНСУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн агентлагтай хамтран “Халдварт өвчний тандалтын тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2023-2027 онуудад хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд “Монгол Улсын халдварт өвчний хяналт, хариу арга хэмжээний өнөөгийн байдал, цаашдын стратеги” сэдэвт хурлыг энэ сарын 4-5-нд зохион байгууллаа.

Хурлын үеэр ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн агентлагийн төлөөллүүд халдварт өвчний тандалтын тогтолцоо, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар болон бичил биетний тэсвэржилт, тэдгээртэй холбоотой хууль эрх зүйн орчны өнөөгийн байдлыг танилцуулсан нь дэлхий нийтэд төдийгүй бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй антибиотикт тэсвэржсэн нянгийн тархалтыг бууруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад онцгой ач холбогдолтой байлаа гэж хурал зохион байгуулагчид дүгнэж байна.

Түүнчлэн манай улсад эхний ээлжинд 7 лабораторийг сонгон нянгийн тэсвэржилтийг илрүүлэх хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулахаар боллоо.

Энэ удаагийн хурлаар Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол-Солонгос улсын хамтын ажиллагаа, Цар тахлын үеийн бэлэн байдал ба хариу арга хэмжээ, Халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, Талбарын тархвар судлалын 15 жилийн ойн илтгэл, Бичил биетний тэсвэржилт зэрэг сэдвийн хүрээнд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.




1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11